ДУУЛАЛ 10
10
1ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсдог вэ?
Бэрх цагт Та яагаад нуугддаг вэ?
2Бардам зангаараа хорон санаат хүн зовж буй нэгнийг мөшгөдөг.
Өөрсдийнх нь сэдсэн заль мэхэнд тэднийг унагаач.
3Хорон муу хүн өөрийн хүсэл тачаалаар сайрхдаг бөгөөд
Шунахай хүн ЭЗЭНийг хараан, үл ойшоодог.
4Хорон муу хүн бардам нүүрээрээ хайдаггүй.
Түүний бодол бүхэнд “Бурхан байдаггүй”.
5Түүний зам ямагт бат бэх байдаг.
Таны шийтгэлүүд өндөрт, түүний хараанаас гадна билээ.
Өөрийн бүх дайснуудыг тэр доромжилдог юм.
6Тэрээр зүрхэндээ
“Би огт ганхахгүй.
Үеэс үед би зовлон бэрхшээлтэй учрахгүй” гэдэг.
7Түүний ам нь хараал, ов мэх, хавчлагаар дүүрэн.
Түүний хэлэн дор саад төвөг болон хорон санаа байдаг.
8Тэрээр тосгодын нуувчуудад суудаг.
Нууц газруудад тэрээр гэмгүй хүнийг алдаг.
Түүний нүд ядуу хүнийг нууцхан хайж байдаг.
9Арслан нүхэндээ мяраадаг шиг тэрээр нууц газруудад хэвтдэг.
Тэрээр ядарсан нэгнийг барихаар хүлээн хэвтдэг.
Тэрээр ядарсан нэгнийг өөрийн торонд оруулж барьдаг билээ.
10Тэр мяраан, атийн хэвтдэг бөгөөд
Ядуучууд түүний хүчирхийлэлд унадаг юм.
11Тэрээр зүрхэндээ “Бурхан мартсан билээ.
Тэрээр нүүрээ нуусан. Тэрээр үүнийг хэзээ ч харахгүй” гэдэг.
12ЭЗЭН, босооч! Бурхан, мутраа өргөөч!
Ядуусыг бүү мартаач.
13Хорон муу хүн Бурханыг юунд хараана вэ?
Тэрээр зүрхэндээ “Та буцааж нэхэхгүй” гэдэг.
14Та харсан билээ.
Учир нь Өөрийн мутраар хариулахын тулд
Та зовлон зүдгүүр, уур унтууцлыг ажигласан билээ.
Ядуу хүн Танд даатгадаг.
Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.
15Хорон муу хийгээд бузрыг үйлдэгчийн гарыг хугалж,
Юу ч олохгүй болтлоо түүний хорон мууг хайн илрүүлээч.
16ЭЗЭН бол үүрд мөнхөд Хаан юм.
Түүний газар нутгаас үндэстнүүд устгагдсан билээ.
17ЭЗЭН, Та даруу хүний хүсэлтийг сонссон билээ.
Зүрхийг нь батжуулж, чихээ тавин сонсооч.
18Ингэснээр дэлхий дээрх хүмүүс дахин сүрдүүлэхгүй болгохоор
Өнчин болон хавчигдсан хүнийг зөвтгөөч.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 10: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: