ДУУЛАЛ 101
101
Давидын дуулал.
1Би хайр энэрэл ба шударга ёсны тухай дуулна,
Өө, ЭЗЭН Танд би магтан дуулна.
2Би төгс замд анхааралтай явна.
Та над уруу хэзээ ирэх вэ?
Би гэр дотроо үнэнч зүрхээр явах болно.
3Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй.
Би урвагчдын ажлыг үзэн яддаг.
Тэр нь надад наалдахгүй.
4Зальхай зүрх надаас сална.
Би ямар ч бузар муу зүйлийг мэдэхгүй болно.
5Өөрийн хөршийг сэмхэн муулагчдыг би устгана.
Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.
6Тэднийг өөртэйгөө хамт суулгахын тулд
Нүд минь энэ газар нутгийн итгэлтэй хүмүүсийг ажиглана.
Төгс замаар явагч нэгэн надад үйлчилнэ.
7Хууран мэхлэгч хүн миний гэрт оршин суухгүй.
Худал яригч хүн миний өмнө байр сууриа хадгалахгүй.
8Гэм бурууг үйлдэгч бүхнийг ЭЗЭНий хотоос таслахын тулд
Өглөө бүр би энэ газар нутгийн бүх хорон муу хүнийг устгана.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 101: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: