ДУУЛАЛ 105
105
1ЭЗЭНд талархлыг өргөж, Түүний нэрийг дуудагтун.
Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.
2Түүнд дуу, Түүнд магтан дуулагтун.
Түүний бүх гайхамшгуудын тухай тунхагла.
3Түүний ариун нэрээр сайрх.
ЭЗЭНийг эрэн хайгчдын зүрх баяртай байх болтугай.
4ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн.
Түүний нүүр царайг үргэлж хайгтун.
5Түүний үйлдсэн гайхамшгуудыг нь,
Түүний гайхамшигт юмс болоод Түүний амнаас гарах шүүлтийг санагтун.
6Абрахамын үр удам, Түүний зарц,
Иаковын хөвгүүд, Түүний сонгосон хүмүүс ээ!
7Тэр бол бидний Бурхан ЭЗЭН юм.
Түүний шүүлтүүд бүх дэлхийд байдаг.
8Тэр Өөрийн гэрээг буюу
Мянган үеийнхэнд Өөрийн тушаасан үгийг мөнхөд санасан.
9Энэ бол Абрахамтай Түүний байгуулсан гэрээ болон
Исаакт тавьсан Түүний тангараг юм.
10Тэгээд Тэр түүнийг Иаковд тогтоол болгон,
Израильд мөнхийн гэрээ болгон баталсан юм.
11Ингэхдээ “Би чамд Канаан нутгийг
Та нарын өв залгамжлалын хувь болгон өгнө” гэсэн юм.
12Тэгэхэд тэд тоогоор цөөхөн,
Маш цөөхөн бөгөөд тэр нутагт харийн хүмүүс байв.
13Тэд үндэстнээс үндэстэн уруу,
Нэг хаанчлалаас өөр хүмүүс уруу тэнүүчилсэн.
14Тэр тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөд
Тэдний төлөө хаадыг ч зэмлэн
15“Миний тослогдогчдод бүү хүр,
Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ” гэв.
16Тэрээр тэр нутагт өлсгөлөнг дуудан ирүүлсэн.
Тэр талхны бүх нөөцийг үгүй болгосон.
17Тэр тэдний өмнө нэг хүнийг буюу
Боол болон худалдагдсан Иосефыг илгээсэн.
18Тэд түүний хөлийг дөнгөлсөн.
Тэр өөрөө төмрөөр гинжлэгдсэн.
19Энэ нь түүний үгс биелэгдэх хүртэл байв.
ЭЗЭНий үг түүнийг туршсан.
20Хаан хүмүүсийг илгээж, түүнийг сулласан,
Үндэстнүүдийн захирагчдыг явуулж түүнийг чөлөөлсөн.
21Тэр түүнийг өөрийн гэрийн эзэн,
Өөрийн бүх эзэмшлийн захирагч болгосон.
22Ингэсэн нь тааллаар ноёдыг хянахын тулд бөгөөд
Түүгээр өөрийн ахлагчдад мэргэн ухааныг заалгахын тулд болой.
23Израиль ч бас Египетэд ирсэн.
Ингэж Иаков Хамын нутагт түр суусан.
24Тэр Өөрийн ард түмнийг өнөр өтгөн болохыг зөвшөөрч,
Тэднийг өстнүүдээс нь илүү хүчтэй болгосон.
25Тэр тэдний зүрхийг Өөрийнх нь хүмүүсийг үзэн ядахаар
Өөрийнх нь зарц нарыг залилахаар эргүүлсэн.
26Тэр Өөрийн зарц Мосег,
Өөрийн сонгосон Аароныг илгээсэн.
27Тэд хүмүүсийн дунд Түүний гайхамшигт үйлсийг,
Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн.
28Тэрээр харанхуйг илгээж, харанхуй болгосон.
Тэд Түүний үгсийг эсэргүүцсэнгүй.
29Тэр тэдний усыг цус болгон хувиргаж,
Загасыг нь үхүүлсэн.
30Тэдний нутаг мэлхийгээр дүүрч,
Тэдний хааны ордонд ч орж ирсэн.
31Түүнийг айлдсанд ялаан сүрэг,
Бүх нутаг дэвсгэрт нь бөөс орж иржээ.
32Тэр тэдэнд борооны оронд мөндөр оруулж,
Тэдний нутагт галтай дөлийг буулгасан.
33Тэр бас тэдний усан үзмийн модод ба инжир моддыг нь хуга цохиж,
Нутаг хязгаарынх нь моддыг цавчсан.
34Түүнийг айлдсанд царцаа буюу
Тоо томшгүй олон залуу царцаа ирж,
35Тэдний нутгийн бүх ногоог,
Газрынх нь үр жимсийг идэж цөлмөсөн.
36Тэр бас тэдний нутгийн бүх ууган хөвгүүдийг,
Тэдний хүч тэнхээний анхны үр жимсийг цохин унагаасан.
37Дараа нь Тэр тэднийг алт мөнгөөр гаргасан бөгөөд
Түүний овгуудын дотор бүдэрсэн хүн нэг ч байгаагүй.
38Тэднийг хөдлөн явах үед Египет баяртай байсан.
Учир нь тэднээс айх айдаст тэд автжээ.
39Тэрээр хөшиг болгон үүлсийг,
Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр галыг тараасан.
40Тэднийг гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч,
Тэднийг тэнгэрийн талхаар хангасан.
41Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарав.
Тэр нь хуурай газруудаар гол мэт урссан.
42Учир нь Тэр Өөрийн ариун үгийг,
Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан юм.
43Тэр Өөрийн хүмүүсийг баяр хөөртэйгөөр,
Өөрийн сонгосон хүмүүсийг баярт уухайтайгаар гарган авчирсан.
44Тэр бас тэдэнд үндэстнүүдийн газар нутгийг өгсөн нь
Хүмүүсийн хөдөлмөрийг тэднийх болгуулахын тулд юм.
45Энэ нь тэднээр Өөрийн зарлигуудыг сахиулж,
Өөрийн хуулиудыг даган мөрдүүлэхийн тулд байв.
ЭЗЭНийг магтагтун.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 105: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: