ДУУЛАЛ 107:19-22
ДУУЛАЛ 107:19-22 АБ2004
Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан. Тэр тэднийг зовлон зүдгүүрээс аварсан. Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж, Тэднийг мөхлөөс нь аварсан. Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Тэднээр бас талархлын тахилуудыг өргүүлэн, Түүний үйлсийн тухай баясгалантай дуугаар тунхаглуул!