ДУУЛАЛ 141

141
Давидын дуулал.
1Өө, ЭЗЭН, би Таныг дууддаг. Над уруу хурдан ирээч!
Намайг Таныг дуудаж байх үед миний дуунд чих тавиач!
2Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог.
Гараа дээш өргөх минь үдшийн тахил адил тоологдог.
3Өө, ЭЗЭН, аманд минь манаач тавиач.
Уруулын минь хаалгыг сахиач.
4Гэм бурууг үйлдэгчидтэй хамт
Хорон муу үйлсийг үйлдэхээр
Зүрхийг минь аливаа бузар зүйлд бүү уруу татуулаач.
Тэдний тансаг амттануудаас надад бүү идүүлээч.
5Зөв шударга хүн намайг энэрэн цохиж, намайг зэмлэг.
Энэ нь толгойн тос мэт билээ.
Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач,
Учир нь миний залбирал хорон муу үйлсийнх нь эсрэг хандсаар л байна.
6Тэдний шүүгчид хадны хажуу уруу шидэгдсэн бөгөөд
Миний үг амттай учраас тэд түүнийг сонсдог.
7Хэн нэгэн нь газар хагалж, хөрсийг борнойдох үед
Бидний яснууд Үхэгсдийн орны хаалган дээр тараагдсан юм.
8Өө, БУРХАН Эзэн, миний нүд Тан уруу чиглэнэ.
Тан дотор би хоргодно. Намайг хамгаалалтгүй бүү орхиоч.
9Намайг барихаар тэдний тавьсан урхины торноос болон
Гэм бурууг үйлдэгчдийн занганаас намайг хамгаалаач.
10Намайг аюулгүй өнгөрөх зуур
Хорон муу хүнийг өөрийнх нь торонд оруулаач.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 141: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү