ДУУЛАЛ 26
26
Давидын дуулал.
1Би үнэнч шударгаар явж,
Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн учраас,
ЭЗЭН, Та намайг зөвтгөөч.
2ЭЗЭН, намайг шалгаж, намайг туршаач.
Миний оюун бодол, зүрхийг минь шалгаач.
3Таны хайр энэрэл нүдний минь өмнө байгаа бөгөөд
Би Таны үнэнээр явсан.
4Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй,
Дүр эсгэгч нартай хамт ч явахгүй.
5Би хорон санаатнуудын чуулганыг үзэн яддаг,
Мөн бузар муу хүнтэй хамт суухгүй.
6Би гэмгүй байдал дотор гараа угааж,
ЭЗЭН, Таны тахилын ширээнд ойртон очно.
7Ингэх нь би талархлын дуугаар тунхаглаж,
Таны бүх гайхамшгуудыг зарлахын тулд билээ.
8ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй болон
Таны сүр жавхлангийн орших газарт хайртай.
9Миний сэтгэлийг нүгэлтнүүдтэй хамт,
Миний амийг цус урсгагчидтай хамт бүү авч яваач.
10Тэдний гарт хорон муу хуйвалдаанууд байдаг бөгөөд
Тэдний баруун гар нь хахуулиар дүүрэн.
11Харин миний хувьд, би үнэнч байдлаараа явах ёстой.
Намайг аварч, намайг нигүүлсээч.
12Миний хөл тэгш газарт зогсдог.
Цуглаануудад би ЭЗЭНийг магтана.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 26: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society