ДУУЛАЛ 32:3-5
ДУУЛАЛ 32:3-5 АБ2004
Би дуугүй байхад Өдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан. Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж байв. Шим шүүс минь зуны ганд хатсан юм. Села Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд Гэм нүглээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв. Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ. Села