ДУУЛАЛ 37
37
Давидын дуулал.
1Бузар мууг үйлдэгчээс болж бүү санаа зов,
Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.
2Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж,
Ногоон ургамал шиг хагдрах болно.
3ЭЗЭНд итгэж, сайныг үйлд.
Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго.
4ЭЗЭНд баярлагтун.
Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө.
5Өөрийн замыг ЭЗЭНд даатга,
Мөн Түүнд итгэж найд.
Тэгвэл Тэр биелүүлж өгнө.
6Тэр чиний зөв шударгыг гэрэл мэт,
Чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно.
7ЭЗЭН дотор дуугүй байж,
Түүнийг тэвчээртэйгээр хүлээ.
Өөрийнхөө замаар амжилт ологчоос болон
Хорон муу төлөвлөгөө биелүүлдэг хүнээс болж бүү санаа зов.
8Уурлахаа больж, хилэнгээ март.
Бүү санаа зов. Энэ нь зөвхөн бузар мууг үйлдэхэд л хүргэнэ.
9Бузар мууг үйлдэгчид таслагдана,
Харин ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөх болно.
10Тун удахгүй хорон санаатан үгүй болно.
Чи түүний байх газрыг анхааралтай хайх боловч
Тэр байхгүй байх болно.
11Харин даруу хүн газар нутгийг өвлөж,
Элбэг амар амгалангаар баярлана.
12Хорон муу хүн зөв шударга хүний эсрэг хуйвалдаж,
Түүн уруу шүдээ хавирдаг.
13Түүний өдөр ирж буйг хардаг учраас
Эзэн түүнд инээдэг.
14Зүдрэгсэд ба гачигдагсдыг хөсөр унагаж,
Үйлсээрээ шулуун шударга хүмүүсийг алахаар
Хорон муу хүн илд сугалж, нумаа хөвчилжээ.
15Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож,
Нумууд нь хугарах болно.
16Зөв шударга хүний жаахан юм нь
Хорон санаат олны элбэг байдлаас хавьгүй дээр юм.
17Учир нь хорон санаатны гар нь хугалагдана,
Харин зөв шударга хүнийг ЭЗЭН дэмждэг.
18ЭЗЭН гэм зэмгүй хүний өдрүүдийг мэддэг.
Тэдний өв мөнхөд байна.
19Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй бөгөөд
Өлсгөлөнгийн өдрүүдэд ч хангалуун байна.
20Харин хорон муу хүн мөхнө.
ЭЗЭНий дайснууд бэлчээрийн цэцгүүд мэт болж,
Утаа мэт замхардаг.
21Хорон муу хүн зээлж, буцаан өгдөггүй.
Харин зөв шударга хүн нигүүлсэн өгдөг.
22Түүгээр ерөөгдөгсөд газар нутгийг өвлөнө,
Харин Түүгээр хараагдагсад таслагдана.
23Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогддог бөгөөд
Түүний замд Тэр баярладаг.
24Тэрээр бүдрэвч, газар хөсөр унахгүй. Учир нь
ЭЗЭН Өөрийн гараар түүнийг түшдэг.
25Би залуугаасаа хөгширтлөө
Зөв шударга хүн хаягдахыг,
Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй.
26Тэр үргэлж нигүүлсэн хайрлаж, зээлүүлдэг.
Түүний үр удам нь ерөөлтэй юм.
27Бузраас хагацаж, сайныг үйлд,
Тэгвэл чи мөнхөд орших болно.
28Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөд
Өөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй.
Тэд мөнхөд хамгаалуулсан,
Харин хорон муу хүний үр удам таслагдах болно.
29Зөв шударга хүн газар нутгийг өвлөж,
Түүнд мөнхөд оршин суух болно.
30Зөв шударга хүний ам нь мэргэн үгийг хэлдэг бөгөөд
Түүний хэл нь шударга үгийг өгүүлдэг.
31Түүний зүрхэнд Бурханых нь хууль оршдог.
Түүний алхамд алдаа байхгүй.
32Хорон муу хүн зөв шударга хүнийг анаж,
Түүнийг хорлох боломжийг хайдаг.
33ЭЗЭН түүнийг хорон санаатны гарт орхихгүй,
Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй.
34ЭЗЭНийг хүлээж, Түүний замаас бүү гар,
Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр Тэр чамайг өргөмжилнө.
Хорон муу хүн таслагдахад чи үүнийг үзэх болно.
35Төрөлх хөрсөндөө ургаж буй саглагар мод шиг өөрийгөө сагсайлган ургуулдаг
Хорон муу, харгис хүнийг би харсан билээ.
36Тэгээд тэр өнгөрсөн бөгөөд харагтун тэр алга болсон.
Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй.
37Гэм зэмгүй хүнийг тэмдэглэж,
Шулуун шударга хүнийг харагтун.
Учир нь амар амгалан хүн сайн сайхныг авна.
38Харин нүгэлтнүүд цөмөөрөө устгагдана.
Хорон муу хүний хойч үеийнхэн ч таслагдана.
39Харин зөв шударга хүний аврал ЭЗЭНээс ирдэг.
Тэрээр бэрх цагт тэдний хүч чадал юм.
40ЭЗЭН тэдэнд тусалж, тэднийг чөлөөлдөг.
Тэд Түүний дотор хоргоддог учраас
Тэр тэднийг хорон муу хүнээс чөлөөлж, авардаг юм.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 37: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society