ДУУЛАЛ 48

48
Дуу. Корагийн хөвгүүдийн дуулал.
1ЭЗЭН бол аугаа бөгөөд
Бидний Бурханы хот болох Түүний ариун ууланд
Агуугаар магтагдах болтугай.
2Бүх дэлхийн баяр хөөр болох
Хойд хязгаарт буй Сион уул буюу
Их Хааны хот өргөгдөхдөө үзэсгэлэнтэй юм.
3Түүний орднуудад
Бурхан Өөрийгөө хүчит цайз хэмээн таниулсан.
4Учир нь үз, хаад цуглаж, хамтдаа явж өнгөрөв.
5Тэд түүнийг үзээд гайхаж байв.
Тэд айсан бөгөөд түгшүүртэйгээр зугтав.
6Тэнд тэд үймээн самуунд,
Төрж буй эмэгтэйнх шиг өвчин шаналалд автжээ.
7Дорнын салхиар
Та Таршишийн усан онгоцнуудыг хэмхэчдэг.
8Түмэн цэргийн ЭЗЭНий хот, бидний Бурханы хотод
Бид сонссон шигээ харсан билээ.
Бурхан түүнийг мөнхөд байгуулна.
Села
9Бурхан, бид Таны сүмийн голд Таны хайр энэрлийг бодсон.
10Бурхан, Таны нэр ямар байдаг шиг
Таны магтаал ч газрын хязгааруудад тийн хүрдэг.
Таны баруун мутар зөв шударгаар дүүрэн.
11Таны шүүлтээс болж Сион Уулыг баярлуулж,
Иудагийн охидыг баясуулаач.
12Сионоор алхаж, түүнийг тойрон яв.
Цамхгуудыг нь тоол.
13Түүний хэрмүүдийг тунгаан бод.
Хойч үедээ дамжуулан ярихын тулд түүний орднуудаар дамжин яв.
14Учир нь энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ.
Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 48: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү