ДУУЛАЛ 5
5
Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, лимбэний хамт.
1ЭЗЭН, үгэнд минь чих тавьж,
Ёолох дууг минь анхаараач.
2Миний Хаан болон миний Бурхан,
Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч,
Учир нь Тандаа би залбирнам.
3Өглөөгүүр, ЭЗЭН, Та миний дуу хоолойг сонсоно.
Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.
4Учир нь Та бол хорон мууг таашаадаг Бурхан биш ээ.
Ямар ч муу муухай нь Тантай хамт оршдоггүй.
5Онгирон сагсуурагчид Таны мэлмийн өмнө зогсож чадахгүй.
Гэм нүгэл үйлдэгч бүгдийг Та үзэн яддаг.
6Худал яригчдыг Та устгадаг.
Цус урсгадаг, залилж мэхэлдэг хүнийг ЭЗЭН жигшдэг.
7Харин миний хувьд гэвэл,
Таны элбэг хайр энэрлээр Таны өргөөнд орж,
Таны ариун сүмд Таныг хүндэтгэн бөхийнө.
8ЭЗЭН, дайснуудын минь улмаас
Та намайг Өөрийн зөв шударгаар хөтлөөч.
Миний өмнө Өөрийнхөө замыг тэгшитгээч.
9Тэдний хэлж байгаа зүйлсэд итгэх юм юу ч үгүй.
Тэдний зүрх сэтгэл нь сүйрэл юм.
Тэдний хоолой нь онгорхой булш юм.
Тэд хэлээрээ магтан хөөрөгддөг.
10Бурхан, тэдний гэмтэйг тунхаглаач!
Өөрсдийнх нь арга залиар тэднийг унагаач!
Үй түмэн алдаа зөрчил дотор нь тэднийг хөөн гаргаач,
Учир нь тэд Таны эсрэг тэрсэлдэг билээ.
11Харин Танд хоргодогч бүгд баяр хөөртэй байж,
Та хамгаалсан учир мөнхөд баярлан дуулах болно.
Таны нэрийг хайрлагчид
Танд баясна.
12Учир нь зөв шударга хүнийг ерөөдөг нь
ЭЗЭН, Та билээ.
Та түүнийг бамбайгаар халхлах шиг тааллаараа хүрээлнэ.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 5: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

:
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society