ДУУЛАЛ 63

63
Давидын дуулал. Түүнийг Иудагийн цөлд байх үед.
1Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой.
Усгүй, хуурай, ангамал газарт
Сэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг.
2Тиймээс би Таны хүч чадал, Таны сүр жавхланг харахаар
Таныг ариун газарт ажигласан.
3Таны хайр энэрэл аминаас дээр учир
Уруул минь Таныг магтана.
4Ийнхүү би амьд байх хугацаандаа Таныг магтана.
Би Таны нэр дээр гараа өргөх болно.
5Чөмөг, өөх идсэн юм шиг сэтгэл минь цадсан бөгөөд
Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөдөг.
6Би орондоо Таныг дурсан санахдаа
Шөнөжин Таны тухай тунгаан боддог.
7Учир нь Та миний тусламж байсаар ирсэн юм.
Таны жигүүрийн дор би баясгалантайгаар дуулдаг.
8Сэтгэл минь Танаас зуурдаг.
Таны баруун мутар намайг түшдэг.
9Харин миний амийг устгахаар эрэн хайгчид
Газрын гүн уруу орох болно.
10Тэд илдэнд тушаагдана.
Тэд цөөвөр чононуудын хоол болно.
11Харин хаан Бурханы дотор баясна.
Түүгээр тангараглагчид бүгд бахархан бахдана.
Учир нь худал яригчдын амнууд таглагдсан байна.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 63: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү