ДУУЛАЛ 65
65
Найрал дууны удирдаачид. Давидын дуулал. Дуу.
1Бурхан, Таны өмнө анир чимээгүй байдал, Сион дахь магтаал байх болно.
Танд тангаргийг ч биелүүлнэ.
2Залбирлыг сонсдог Нэгэн,
Тан уруу бүх хүн ирдэг.
3Намайг гэм буруу дийлжээ.
Та бидний алдаа зөрчлийг уучилдаг.
4Өөрийн хашаануудад суулгахаар
Таны сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ!
Бид Таны ариун сүм болох
Таны өргөөний сайн сайханд хангалуун байна.
5Бидний авралын Бурхан,
Газар дэлхийн бүх хязгаарууд болон алс холын далайн итгэл болох
Та зөв шударгаар айдас төрүүлмээр үйлсээр бидэнд хариулдаг.
6Та хүч тэнхээг бүслэн
Өөрийн хүч чадлаар уулсыг цогцлуулдаг.
7Та далайн түрхрээ
Давалгаануудынх нь түрхрээ болон
Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг.
8Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог.
Та үүрийн туяа болон нар шингэхийг баясган хашхируулдаг.
9Та газар дэлхийд айлчилж, түүнийг бялхуулдаг.
Та түүнийг ихэд баяжуулдаг.
Бурханы урсгал усаар дүүрэн.
Та тэдний үр тариаг бэлтгэдэг. Учир нь тийнхүү Та газрыг ч бэлтгэдэг билээ.
10Та түүний шанг арвинаар усалдаг.
Та түүний нуруутай тэгшилсэн.
Та зүсэр бороогоор түүнийг дэвтээдэг.
Та ургахыг нь ч ерөөдөг.
11Та Өөрийн бэлгээр он жилд титэм өмсгөсөн бөгөөд
Таны замд тос дусалдаг.
12Хээр талын бэлчээрүүд ч дуслуулж,
Толгод баяр баясгалангаар хучигддаг.
13Нугыг хонин сүрэг нөмөрч,
Хөндийнүүд үр тариагаар бүтээгджээ.
Баясгалантай хашхиралтууд, тийм ээ, тэд дуулалдана.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 65: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society