ДУУЛАЛ 79

79
Асафын дуулал.
1Бурхан, үндэстнүүд Таны өв уруу иржээ.
Тэд Таны ариун сүмийг бузарлажээ.
Тэд Иерусалимыг балгас болгожээ.
2Тэд Таны зарц нарын цогцсуудыг тэнгэрийн шувуудад хоол болгон,
Таны бурханлаг хүмүүсийн махан биеийг газрын араатнуудад өгсөн.
3Тэд цусаа Иерусалимын эргэн тойронд ус мэт урсгасан.
Тэднийг оршуулах хэн ч байгаагүй.
4Бид өөрсдийн хөршүүдэд буруутан,
Бидний эргэн тойронд байгсдад доог тохуу болсон.
5ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу?
Таны хардалт гал шиг шатах уу?
6Өөрийн уур хилэнг Таныг мэддэггүй үндэстнүүд,
Таны нэрийг дууддаггүй хаанчлалууд дээр асгаач.
7Учир нь тэд Иаковыг залгиж,
Орших газрыг нь цөл болгосон.
8Бидний өвөг дээдсийн гэм бурууг бидний эсрэг бүү санаач.
Бид маш дор орсон учир
Таны өршөөлөөр биднийг хурдан угтан авахаар ирээч.
9Бидний авралын Бурхан, Өөрийн нэрийн алдрын төлөө бидэнд туслаач.
Өөрийн нэрийн төлөө биднийг аварч, бидний гэмийг уучлаач.
10Юунд үндэстнүүд “Тэдний Бурхан хаана байна вэ?” гэж хэлэх ёстой вэ?
Таны зарц нарын урссан цусны өс хонзон
Бидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.
11Хоригдлуудын ёолох дуу Таны өмнө ирэг.
Үхэхээр яллагдсан хүмүүсийг Өөрийн хүчний агуугаар хамгаалаач.
12Эзэн, Таныг буруутгасан буруутгалыг
Бидний хөршүүдэд өвөрт нь долоо дахин илүүгээр буцаан өгөөч.
13Тэгвэл Таны ард түмэн, Таны бэлчээрийн хонин сүрэг бид
Танд мөнхөд талархана.
Таны магтаалыг бид үеийн үед дамжуулна.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 79: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү