ДУУЛАЛ 88
88
Дуу. Корагийн хөвгүүдийн дуулал. Найрал дууны удирдаачид. Махалат Леаннотын дагуу. Езра хүн Хеманы маскил.
1Өө, ЭЗЭН, миний авралын Бурхан,
Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан.
2Миний залбирлыг Өөрийнхөө өмнө авчраач.
Миний хашхиралтад чихээ тавиач.
3Учир нь миний сэтгэл зовлон бэрхшээлийг хангалттай авсан бөгөөд
Амь минь Үхэгсдийн оронд ойртсон.
4Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон.
Би хүч чадалгүй хүнтэй адил,
5Үхэгсдийн дунд хаягдсан,
Булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон.
Та тэднийг дахин санахгүй бөгөөд
Тэд Таны мутраас таслагдсан.
6Та намайг хамгийн гүнзгий нүхэнд,
Харанхуй газруудад, гүнд тавьсан.
7Таны уур хилэн намайг хүндээр дарсан бөгөөд
Та Өөрийн бүх давалгаагаар намайг зовоосон.
Села
8Та миний танилуудыг надаас холдуулсан.
Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон.
Би түгжигдсэн бөгөөд гарч чадахгүй болсон.
9Гай зовлонгоос болж нүд минь ч сульдсан.
Өө, ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудсан.
Би Тан уруу гараа сунгасан.
10Та үхэгсдэд зориулсан гайхамшгуудыг үйлдэх үү?
Үхэгсдийн сүнснүүд босоод, Таныг магтах уу?
11Таны хайр энэрэл булшинд,
Таны итгэлтэй байдал сүйрлийн газарт тунхаглагдах уу?
12Таны гайхамшгууд харанхуйд мэдэгдэх үү?
Таны зөв шударга байдал марталтын газар мэдэгдэх үү?
13Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд
Өглөөд миний залбирал Таны өмнө ирдэг.
14Өө, ЭЗЭН, Та юунд сэтгэлийг минь хаяна вэ?
Юунд Та надаас нүүрээ нууна вэ?
15Би залуугаасаа зовж, үхэх шахсан.
Би Таны аймшгуудыг амсдаг. Би тэвдэж байна.
16Таны шатаж буй уур хилэн миний дээгүүр өнгөрсөн.
Таны аймшгууд намайг сөнөөсөн.
17Тэдгээр нь намайг ус мэт өдөржин хүрээлсэн.
Тэд хамтдаа намайг бүсэлсэн.
18Та амраг хайрт болон анд нөхрийг надаас холдуулсан.
Танилууд минь ч харанхуйд байна.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 88: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: