ДУУЛАЛ 90
90
Бурханы хүн Мосегийн залбирал.
1Өө, Эзэн, Та үеийн үед бидний орших газар байсан билээ.
2Уулс бий болохоос ч өмнө,
Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө,
Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан.
3Та хүнийг тоос шороо уруу нь буцаан,
Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” гэдэг.
4Учир нь Таны мэлмийд мянган жил бол
Өнгөрөн одож буй өчигдөр мэт,
Эсвэл шөнийн манаа мэт буюу.
5Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ.
Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт байдаг.
6Өглөө тэр нь цэцэглэж, шинээр соёолдог.
Үдэш дөхөхөд тэр нь хагдран хатдаг.
7Учир нь бид Таны уур хилэнгээр шатаагдаж,
Таны уур хилэнгээс бид айсан.
8Та бидний гэм бурууг Өөрийнхөө өмнө,
Бидний нууцыг Өөрийн оршихуйн гэрэлд байрлуулсан.
9Учир нь бүх өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн.
Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан.
10Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм.
Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил,
Гэвч тэдгээрийн оргил нь зүдгүүр, уй гашууд өнгөрдөг.
Учир нь удалгүй энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог.
11Таны уурын хүч чадлыг болон
Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ?
12Иймээс бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд
Өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч.
13Өө, ЭЗЭН, буцаж ирээч. Хэдий болтол вэ?
Өөрийн зарц нарыг өрөвдөөч.
14Биднийг баясгалантайгаар дуулж, насан туршид баярлан байхын тулд
Өглөөд биднийг Өөрийн хайр энэрлээр хангаач.
15Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор болон
Бидний хор хохирол үзсэн жилүүдийн тоогоор биднийг баярлуулаач.
16Өөрийнхөө үйлсийг зарц нартаа,
Өөрийнхөө сүр жавхланг хүүхдүүдэд нь үзүүлээч.
17Бидний Бурхан Эзэний ивээл бидэн дээр байх болтугай.
Бидний гарын үйлсийг бидний төлөө бат тогтоогооч,
Тийм ээ, бидний гарын үйлсийг бат тогтоогооч.
Одоогоор Сонгогдсон:
ДУУЛАЛ 90: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: