РОМ 11
11
1Тэгвэл би хэлье. Бурхан Өөрийн ард түмнээ голсон гэж үү? Бүү ийм байх болтугай! Учир нь би бас Абрахамын үр удам, Бениамин овгийн Израиль хүн. 2Бурхан урьдаас мэдсэн Өөрийн ард түмнээ голоогүй. Эсвэл та нар Елиагийн тухай Сударт юу хэлдгийг мэддэггүй юм уу? Тэр Израилийн эсрэг Бурханд мэдүүлэн, 3«Эзэн, тэд Таны эш үзүүлэгчдийг алсан. Тэд Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна» гэсэн. 4Харин Бурханы хариу юу байв? «Баалд өвдөг сөгдөөгүй долоон мянган эрийг Би Өөртөө үлдээсэн» гэсэн юм. 5Үүний адил Бурханы нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд эдүгээ цагт ч байгаа. 6Хэрэв энэ нь нигүүлслээр юм бол, цаашид үйлсээр биш ажээ. Эс тэгвэл нигүүлсэл нь нигүүлсэл биш болно. 7Тэгвэл юу болох вэ? Израиль эрснээ олж авсангүй. Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ. 8Энэ нь
«Бурхан тэдэнд энэ өдрийг хүртэл мэдрэхгүй сүнс,
Харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн»
гэж бичигдсэнчлэн ажээ. 9Давид
«Тэдний ширээ нь тэдэнд урхи, тор,
Бүдрүүлэх саад болон шан хариу болог.
10Харахгүйн тулд тэдний нүд харанхуйлж,
Нуруу нь үүрд бөгтөр болог»
гэжээ.
11Тиймд би хэлье. Тэд бүр унахаар бүдэрсэн гэж үү? Бүү ийм байх болтугай! Харин Израилийн атаархлыг төрүүлэхийн тулд тэдний алдаа зөрчлөөс болж харь үндэстнүүдэд аврал өгөгдөв. 12Хэрэв тэдний хилэнц нь дэлхийн баялаг болж, тэдний алдаа нь харь үндэстнүүдийн баялаг болдог юм бол тэдний дүүрэн байдал ямар их илүү байх бол! 13Гэвч харь үндэстэн та нарт би хэлье. Би харь үндэстнүүдийн элч тул өөрийн үйл хэргийг томруулдаг нь 14махан биеэрээ миний ах дүүс бологсдын атаархлыг хөдөлгөж, заримыг нь аврахын тулд юм. 15Учир нь хэрэв тэдний голсон явдал нь дэлхийн эвлэрэл бол тэдний хүлээн авалт нь үхэгсдээс амилуулах явдлаас өөр юу байх билээ? 16Хэрэв эхний үр ариун бол бөөндөө мөн тийм байна. Хэрэв үндэс ариун бол мөчрүүд мөн тийм байна. 17Харин хэрэв хэсэг мөчир тастагдаад зэрлэг чидун болох та, тэдний дунд залгагдаж, чидун модны үндэсний шимээс хүртэгч болсон бол, 18өнөөх мөчрүүдийн эсрэг бүү сайрх. Хэрэв та сайрхах аваас та үндсийг тэтгэж байгаа юм биш, харин үндэс таныг тэтгэж байгааг санагтун. 19Тэгээд та «Намайг модонд залгуулахын тулд тэр мөчрүүд тастагдсан шүү дээ» гэж хэлэх болно. 20Тийм ээ, тэд итгэлгүйгээс болж тастагдсан. Харин та итгэлээрээ зогсож байна. Бүү ихэмсэг бай, харин эмээгтүн. 21Хэрэв Бурхан байгалийн мөчрүүдийг хэлтрүүлээгүй бол таныг ч гэсэн хэлтрүүлэхгүй. 22Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуу байдлыг харагтун. Унасан хүмүүсийн дээр хатуу байдал нь, харин таны дээр Бурханы энэрэл нь, хэрэв та Түүний энэрэл дотор цаашид байх аваас, байна. Эс бөгөөс та ч гэсэн тастагдах болно. 23Мөн хэрэв тэд итгэлгүй байдалдаа цаашид байхгүй бол бас л залгагдах болно. Учир нь Бурхан тэднийг дахин залгах чадалтай. 24Хэрэв та зэрлэг чидуны модноос тастагдсан бөгөөд чанарынх нь эсрэг таримал чидун модонд залгагдсан юм бол, тэгэх тусмаа байгалийнх нь байгалийнхаа модонд залгагдах биш үү?
25Ах дүү нар аа! Та нарыг өөрсдийнхөө бодлоор мэргэн болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харь үндэстнүүд дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг хатуу сэтгэлтэй болсон нь энэхүү нууц билээ. 26Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм.
«Чөлөөлөгч Сионоос гарч ирнэ.
Тэр Иаковаас бурханлаг бус байдлыг нь зайлуулна.
27Би тэдний нүглүүдийг зайлуулах үед
Энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ мөн».
28Сайн мэдээний талаас, тэд та нарын төлөөх дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн төлөө хайрлагдагсад юм. 29Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ. 30Учир нь та нар урьд өмнө Бурханд дуулгаваргүй байсан боловч одоо тэдний дуулгаваргүй байдлаас болж та нар өршөөл үзсэнчлэн, 31мөн та нарт үзүүлсэн өршөөлийн улмаас тэд өршөөгдөхийн тулд эдүгээ тэд дуулгаваргүй байгаа юм. 32Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд Бурхан бүх хүнийг дуулгаваргүй байдал дотор хорьжээ.
33Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? 34Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ? 35Эсвэл энэ нь өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ? 36Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.
Одоогоор Сонгогдсон:
РОМ 11: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society

: