РОМ 4

4
1Тиймд махан биеэрээ бидний өвөг болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ? 2Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш. 3Сударт юу гэж байна вэ? «Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвд тооцуулсан байна» гэдэг. 4Ажил хийдэг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог. 5Харин ажил хийдэггүй боловч, бурханлаг бус хүнийг зөвтгөдөг Түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зөвд тооцогддог. 6Түүнчлэн Давид бас үйлсгүйгээр Бурханд зөв хэмээн тооцогдсон хүний ивээгдсэнийг ийнхүү хэлжээ.
7«Хууль бус явдал нь уучлагдаж,
Нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй.
8Эзэн нүглийг нь огт үл тооцох тэр хүн ерөөлтэй»
гэжээ. 9Тэгвэл энэ ерөөл нь хөвч хөндүүлсэн хүмүүст хамаатай юу? Эсвэл хөвч хөндүүлээгүй хүмүүст бас хамаатай юм уу? Учир нь бид «Итгэл нь Абрахамыг зөвд тооцуулсан» гэж ярьдаг. 10Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хөвч хөндүүлсэн байхдаа юм уу, эсвэл хөвч хөндүүлээгүй байхдаа юм уу? Хөвч хөндүүлсэн байхдаа биш, хөвч хөндүүлээгүй байхдаа юм. 11Абрахам хөвч хөндүүлээгүй үедээ итгэлийн зөвийн тамгаар хөвч хөндөх ёслолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хөвч хөндүүлэлгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж, тэднийг зөвд тооцуулахын тулд ингэжээ. 12Мөн хөвч хөндүүлээд зогсохгүй, бас хөвч хөндүүлээгүй байхад нь бидний эцэг Абрахамд байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хүмүүст хөвч хөндөлтийн эцэг болов.
13Учир нь ертөнцийн өв залгамжлагч байх болно хэмээн Абрахамд болон түүний үр удамд өгөгдсөн амлалт нь Хуулиар бус, харин итгэлийн зөвт байдлаар байсан аж. 14Учир нь хэрэв Хуулиар байгсад нь өв залгамжлагчид юм бол, итгэл нь хоосон болгогдсон бөгөөд амлалт устгагдсан юм. 15Учир нь Хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль байхгүй байна, тэнд бас зөрчил гэж байхгүй. 16Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үр удамд, зөвхөн Хуулийн үр удамд төдийгүй, мөн Абрахамын итгэлийн үр удамд ч баталгаатай байх юм. Абрахам бол 17(Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ) үхэгсдэд амь өгөгч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм. 18«Чиний үр удам ийм болно» гэж урьд нь айлдсан ёсоор тийнхүү олон үндэстний эцэг болохын тулд тэр найдах аргагүй үед найдан итгэсэн. 19Тэр зуугаад насалсан тул биеийнхээ бараг үхсэнийг болон Сарагийнх нь умай үхмэл болсныг мэдсэн хэдий ч итгэлээр дорой болсонгүй. 20Харин Бурханы амлалтын талаар тэр үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөн, 21Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. 22Тиймээс энэ нь түүнийг зөвт байдалд тооцуулсан ажээ. 23«Тэр зөвт байдалд тооцогдсон» гэж бичигдсэн нь зөвхөн түүний төлөө бус, 24бидний Эзэн Есүсийг үхэгсдээс амилуулсан Түүнд итгэж, зөвт байдалд тооцогдох мөн бидний төлөө билээ. 25Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм.

Одоогоор Сонгогдсон:

РОМ 4: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү