РОМ 7:1-3

РОМ 7:1-3 АБ2004

Ах дүү нар аа (хуулийг мэддэг хүмүүст би хэлж байна), хууль нь хүнийг амьд байхад л хүнийг захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Учир нь гэрлэсэн эмэгтэй нөхрийгөө амьд байх үед нь нөхөртэйгөө хуулиар холбогддог. Харин хэрэв нөхөр нь нас барвал тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөх аж. Тиймээс нөхрийгөө амьд байхад нь, тэр эмэгтэй өөр эртэй холбогдвол түүнийг завхай эм гэнэ. Харин хэрэв нөхөр нь нас барвал тэр эмэгтэй хуулиас чөлөөлөгдөнө. Ингэснээр тэрээр өөр эртэй холбогдсон ч тэр завхай эм биш юм.