ШАСТИРЫН ДЭЭД 10:13-14 - Compare All Versions

ШАСТИРЫН ДЭЭД 10:13-14 АБ2004 (Ариун Библи, 2004)

Ийнхүү ЭЗЭНий эсрэг өөрийн үйлдсэн бусармаг үйлсийнхээ төлөө Саул үхсэн нь ЭЗЭНий үгийг сахилгүй, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асууж, ЭЗЭНий хүслийг мэдэхийг хүсээгүйгээс болсон юм. Тиймээс Тэр түүнийг хороон, хаанчлалыг нь Иессийн хүү Давидад шилжүүлэв.

ШАСТИРЫН ДЭЭД 10:13-14 АБ2013 (Ариун Библи 2013)

Ийнхүү Саул итгэмжгүйнхээ улмаас үхсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий үгийг сахилгүй ЭЗЭНд үнэнч бус байж, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асуусан бөгөөд ЭЗЭНий зөвлөгөөг харин эрэлхийлээгүй юм. Тиймээс ЭЗЭН түүнийг үхэлд үлдээж, хаанчлалыг Иессийн хүү Давид уруу эргүүлсэн билээ.