1 КОРИНТ 12:1-8
1 КОРИНТ 12:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ах дүү нар аа, сүнслэг бэлгүүдийн талаар та нар мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. Та нар Эзэнд итгээгүй байхдаа хэлгүй шүтээнүүдэд хөтлөгдөж, төөрөлдсөн байснаа мэдэх билээ. Тиймээс хэн ч Бурханы Сүнсээр “Есүс хараагдсан” гэж ярихгүй бөгөөд Ариун Сүнсээр бус бол өөр хэн ч “Есүс бол Эзэн” гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдэгдье. Бэлгүүд нь ялгаатай боловч адилхан Сүнс. Үйлчлэлүүд нь ялгаатай боловч адилхан Эзэн. Үйлдлүүд нь ялгаатай боловч бүгдийн дотор бүх юмсыг үйлдэгч нь адилхан Бурхан юм. Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тус бүрд өгсөн аж. Учир нь нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд нь мэдлэгийн үгийг адилхан Сүнсээр өгсөн бөгөөд
1 КОРИНТ 12:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Ах дүү нар аа, сүнслэг бэлгүүдийн талаар та нар мэдлэггүй байхыг би хүсэхгүй байна. Та нар харьтан байхдаа хэлгүй шүтээнүүдэд хөтлөгдөж, төөрөлдсөн байснаа мэдэх билээ. Тиймээс хэн ч “Есүс хараагдсан” гэж Бурханы Сүнсээр ярихгүй бөгөөд Ариун Сүнсээр бус бол хэн ч “Есүс бол Эзэн” гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдэгдье. Бэлгүүд нь ялгаатай ч Сүнс нь ижил. Үйлчлэлүүд нь ялгаатай ч Эзэн нь адил. Үйлдлүүд нь ялгаатай ч бүгдийн дотор бүхнийг үйлдэгч нь мөнөөх л Бурхан юм. Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тусбүрд өгсөн аж. Нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд мэдлэгийн үгийг тэр л Сүнсээр өгсөн бөгөөд