1 ИОХАН 2:3-6
1 ИОХАН 2:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хэрэв бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. “Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нэгэн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй. Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ. Түүний дотор оршдог гэж ярьдаг нэгэн Түүний хэрхэн явсанчлан өөрөө бас тийн явдаг байх ёстой.
1 ИОХАН 2:3-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. “Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нь худалч бөгөөд түүнд үнэн алга. Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ. Түүний дотор оршдог гэж яригч нь Түүний явсанчлан өөрөө бас тийн явах учиртай.