1 САМУЕЛ 2:1-10

1 САМУЕЛ 2:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

Дараа нь Ханна залбиран, —Миний зүрх ЭЗЭНд баярлана. Би Таны авралд баясдаг учир миний ам дайснуудынхаа эсрэг зоригтойгоор ярьж, эвэр минь ЭЗЭНд өргөгдөнө. ЭЗЭНтэй адил ариун хэн ч байхгүй. Үнэхээр Тан шиг хэн ч үгүй, мөн бидний Бурхан адил хад гэж байхгүй. Ихэд бардамнан бүү онгирогтун. Ихэмсэг үгсийг амнаасаа бүү гаргагтун. Учир нь ЭЗЭН бол хамгийг мэдэгч Бурхан бөгөөд Тэрээр үйлсийг дэнсэлнэ. Хүчтэний нум хугарч, харин дорой нь хүчийг агсана. Цатгалан байсан нь талхны төлөө өөрсдийгөө хөлсөлцгөөж, харин өлсгөлөн байсан нь өлсөхөө больжээ. Хүүсэр эмэгтэй ч хүртэл долоо төрж, харин олон хүүхэдтэй эмэгтэй зовно. ЭЗЭН үхүүлдэг, бас амьдруулдаг. Үхэгсдийн оронд унагадаг, бас босгодог. ЭЗЭН хоосруулдаг, бас баяжуулдаг. Тэр дорд болгодог, бас өргөмжилдөг. Тэр ядуу нэгнийг шорооноос босгож, үгээгүй нэгнийг үнсэн овооноос өргөж, тэднийг ноёдын хамт суулган, тэдэнд алдрын суудлыг өвлүүлнэ. Учир нь ертөнцийн багана нь ЭЗЭНийх бөгөөд түүний дээр ЭЗЭН дэлхийг тогтоов. ЭЗЭН бурханлаг хүмүүсийнхээ хөлийг хамгаалдаг, харин бузар хүмүүс харанхуйд дуугүй болгогдоно. Учир нь хүн хүчээр үл ялдаг. ЭЗЭНтэй сөргөлдөгчид юу ч үгүй устгагдана. Тэдний эсрэг ЭЗЭН тэнгэрээс аянга буулгана. ЭЗЭН дэлхийн хязгаар хүртэл шүүх болно. Тэр Өөрийн хаанд хүч чадлыг өгч, Өөрийн тосолсон Нэгэний эврийг өргөмжилнө гэв.

Хуваалцах
1 САМУЕЛ 2 унших

1 САМУЕЛ 2:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд Ханна залбиран —ЭЗЭН тандаа зүрх минь баярлана. ЭЗЭНийхээ дотор эвэр минь бас өргөгдөнө. Авралд тань баярлан баяссан би Ам юугаа дайснуудынхаа эсрэг чинээгээр нь ангайв. ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй. Ихэд олон үг бардамнаж бүү ярьтугай. Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартугай. Хамгийг мэдэгч Бурхан ЭЗЭН тул Хамаг үйлийг дэнслэгч нь чухамдаа Тэр билээ. Дийлэгч агсны нум хугарахад Дийлдэгч нэгэн нь харин хүчийг агсав. Цатгалан байсан нь талх хайн хөлсний хүн болоход, Өлсгөлөн байсан нь хайхаа нэгэнт больжээ. Хүүсэр эмэгтэй тэр бүү хэл долоо төрж байхад, Хүүхэд олонтой байсан эмэгтэй хоосрон зовно. Үхүүлдэг нь ч бас амилуулдаг нь ч ЭЗЭН, Үхэгсдийн оронд унагадаг нь бас өргөж босгодог нь Тэр юм. Үгүйрүүлдэг бас баяжуулдаг нь ЭЗЭН, Дордуулдаг бас дээрдүүлдэг нь Тэр юм. Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо Үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө Өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад Өндөр алдрын суудлыг тэдэнд Тэр өвлүүлэхийн тулд бус уу. Газар дэлхийн тулгуур багана нь ЭЗЭНийх тул Гагц үүнийхээ дээр ЭЗЭН ертөнцийг тэгнэжээ. Бишрэлтнүүдийнхээ хөлийг хамгаалдаг нь ЭЗЭН билээ. Буруутууд харин харанхуйд дуугүй болдог нь Хар хүч нь тэднийг хамгаалж эс чаддагийнх юм. Түүнтэй тэрсэлдэгчид нам дарагдана. Тэгээд тэднийг ЭЗЭН тэнгэрээс бас ниргэнэ. Дэлхийн хязгаар хүртэл ЭЗЭН шүүх болно. Хаандаа хүч чадлыг Тэр өгөх болно. Тосолсныхоо эврийг Тэр бас өргөх болно гэв.

Хуваалцах
1 САМУЕЛ 2 унших

1 САМУЕЛ 2:1-10

1 САМУЕЛ 2:1-10 АБ2004