ШАСТИРЫН ДЭД 32:7-8 - Compare All Versions

ШАСТИРЫН ДЭД 32:7-8 АБ2004 (Ариун Библи, 2004)

Тууштай бөгөөд зоригтой байгтун. Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа энэ бүх түмнүүдээс бүү эмээ, бүү зүрх алдагтун. Учир нь бидэнтэй хамт байгаа Нэгэн нь түүнтэй хамт байгаа нэгнээс агуу юм. Түүнтэй хамт зөвхөн махан гар, харин бидэнтэй хамт бидэнд туслах болон тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН байна гэв. Тэгээд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.

ШАСТИРЫН ДЭД 32:7-8 АБ2013 (Ариун Библи 2013)

Тууштай бөгөөд зоригтой бай! Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа хамаг олноос бүү ай, бүү зүрх алдагтун! Учир нь бидэнтэй хамт байгаа нь түүнтэй хамт байгаагаас илүү юм. Түүнтэй хамт зөвхөн маханбодын гар байгаа бол бидэнд туслах бөгөөд тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН бидэнд байна гэхэд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.