ҮЙЛС 2:1-4
ҮЙЛС 2:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Пентекостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газарт цугласан байлаа. Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автагджээ. Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.
Хуваалцах
ҮЙЛС 2 уншихҮЙЛС 2:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэт хуваагдсан хэлүүд бий болон хүн нэгбүр дээр буув. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.
Хуваалцах
ҮЙЛС 2 унших