ҮЙЛС 27:21-26
ҮЙЛС 27:21-26 Ариун Библи 2013 (АБ2013)
Хүмүүс удаан хугацаагаар хоол ундгүй байв. Тэгтэл Паул тэдний дунд босож зогсоод —Эрчүүд ээ! Та нар үгийг минь дагаж, Крэтээс хөдлөөгүй байсан бол энэ сүйрэл хохирлыг амсахгүй байх байсан. Одоо харин эр зоригтой байхыг би та нараас хүсье. Учир нь та нараас хэн ч амиа алдахгүй, харин усан онгоц л сүйрнэ. Урьд шөнө миний харьяалагддаг, миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэрэлч өмнө минь зогсож, “Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явагсдыг Бурхан чамд соёрхсон” гэв. Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна. Харин бид ямар нэг аралд газардах хэрэгтэй гэлээ.
ҮЙЛС 27:21-26 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хүмүүс удаан хугацаагаар хоол ундгүй байв. Тэгтэл Паул тэдний дунд босож зогсоод —Эрчүүд ээ! Та нар миний үгийг дагаж Кретээс хөдлөөгүй байсан бол энэ сүйрэл хохирлыг амсахгүй байх байсан. Одоо харин би та нараас эр зоригтой байхыг хүсье. Учир нь та нараас хэн ч амиа алдахгүй бөгөөд харин усан онгоц л сүйрнэ. Урьд шөнө миний харьяалагддаг болон миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэр элч өмнө минь зогсож “Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явж байгаа бүх хүнийг Бурхан чамд соёрхсон” гэв. Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна. Харин бид ямар нэг аралд газардах хэрэгтэй гэлээ.