КОЛОССАЙ 4:2-6
КОЛОССАЙ 4:2-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өөрсдийгөө залбиралд зориул. Залбирахдаа талархалтай, сэрэмжтэй байгтун. Бас бидний төлөө залбирахдаа үгэнд зориулсан хаалгыг Бурхан нээн өгч, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ. Мөн би хэрхэн ярих ёстойчлон үүнийг тодорхой болгоорой гэж залбирагтун. Гаднах хүмүүстэй мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц. Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм.
КОЛОССАЙ 4:2-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Өөрсдийгөө залбиралд зориул. Үүндээ талархалтайгаар сэргэг байгтун. Бас бидний төлөө залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ. Мөн би хэрхэн ярих ёстойчлон үүнийг илчлээрэй гэж залбирагтун. Гаднынхантай мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц. Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юм.