ДАНИЕЛ 1:17-21
ДАНИЕЛ 1:17-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Энэ дөрвөн залууд Бурхан уран зохиол ба мэргэн ухааны бүх салбарт мэдлэг ба оюуны чадварыг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл хийгээд зүүдийг ойлгодог байлаа. Тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст тайгануудын тэргүүн тэднийг Небухаднезарт бараалхууллаа. Хаан тэдэнтэй ярилцсанд, тэд бүгдийн дотроос Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай эн тэнцэх хүн нэг ч байсангүй. Тэд хааны хувийн үйлчлэлд орлоо. Хаан тэдэнтэй мэргэн ухаан болон мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзэхэд өөрийнх нь хаант улсын дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ. Даниел Кореш хааны нэг дэх жил болтол байлаа.
ДАНИЕЛ 1:17-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурхан энэ дөрвөн залууд эрдэм ухааны бүх салбарт мэдлэг хийгээд оюуны чадвар, мэргэн ухааныг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл, зүүдийг ойлгодог байлаа. Тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст тайгануудын ахлагч тэднийг Небухаднезарт бараалхууллаа. Хаан тэдэнтэй ярилцсанд тэд бүгдийн дотроос Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай эн тэнцэх хүн нэг ч байсангүй. Тэд хааны үйлчлэлд орлоо. Хаан тэдэнтэй мэргэн ухаан, мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзээд хаант улсынх нь дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ. Кореш хааны анхдугаар он болтол Даниел тэнд байлаа.