ДЭД ХУУЛЬ 10:12-17

ДЭД ХУУЛЬ 10:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

Израиль аа! Чиний Бурхан ЭЗЭН чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан, бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг болон чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг, тушаалыг дагаж мөрдөхийг шаарддаг бус уу? Тэнгэр хийгээд хамгийн дээд тэнгэр, бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм. Гэсэн ч ЭЗЭН зөвхөн чиний өвөг дээдсийг хайрлахаар таашаан соёрхож, тэдний үр удмынхан болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмнүүдийн дээгүүр сонгож авсан. Тиймээс та нар зүрхэндээ хөвч хөндүүлж, цаашид хөшүүн хүзүү бүү гарга. Та нарын Бурхан ЭЗЭН бол бурхдын Бурхан, эздийн Эзэн, агуу их, хүчирхэг, аймшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.

ДЭД ХУУЛЬ 10:12-17 Ариун Библи 2013 (АБ2013)

Израиль аа! Бурхан ЭЗЭН чинь чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг мөн чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий тушаал, зарлигуудыг дагаж мөрдөхийг л шаарддаг бус уу? Тэнгэр хийгээд тэнгэрсийн тэнгэр бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм. Гэсэн ч ЭЗЭН зөвхөн эцэг өвгөдийг чинь хайрлахаар таашаан соёрхож, тэдний дараах үр удам нь болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмний дээгүүр сонгож авсан. Тиймээс та нар зүрхээ хозлуулаад, цаашид хөшүүн хүзүү бүү гарга! Бурхан ЭЗЭН чинь бурхдын Бурхан, эздийн Эзэн, аугаа их, хүчирхэг, аюумшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.