ЕФЕС 1:11-14
ЕФЕС 1:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бүх юмсыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Түүний дотор өв залгамжлагчид болсон юм. Ингэснээр Христэд анхлан найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм. Түүний дотор та нар ч бас үнэний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссоны дараа, мөн Түүнд итгээд, амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан байв. Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд өгөгдсөн юм.
ЕФЕС 1:11-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Христэд өвлөгч болсон. Ингэснээр Христэд анх түрүүнд найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм. Түүн дор та нар ч бас үнэний үгийг буюу авралынхаа сайнмэдээг сонссон бөгөөд Түүнд итгэсэн мөн амласан Ариун Сүнсээр тамгалагдсан. Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд юм.