ЕФЕС 3:1-6
ЕФЕС 3:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үүний улмаас Паул би бол харь үндэстнүүд болох та нарын төлөөх Христ [Есүсийн] хоригдол мөн. Та нарын төлөө надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн нярвын үүргийн талаар та нар сонссон. Би урьд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчлэлтээр мэдэгдсэн юм. Та нар түүнийг уншаад, Христийн нууцын талаар миний ойлголтыг мэдэж чадна. Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дотор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэнээр харь үндэстнүүд энэхүү биеийн хамтран өв залгамжлагчид ба эрхтнүүд болох бөгөөд сайн мэдээгээр дамжуулан Христ Есүс дотор амлалтыг хамтран хуваалцагчид болжээ.
ЕФЕС 3:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Үүний улмаас Паул би, харийнхан та нарын төлөө, Христ [Есүсийн] хоригдол болсон юм. Та нарын төлөө надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн үйлчлэлийн талаар та нар хэдийнээ сонссон. Би урьд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчлэлээр мэдэгдсэн билээ. Та нар түүнийг уншаад, Христийн нууцын талаарх ойлголтыг минь мэдэж чадна. Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэнээр харийнхан энэхүү биеийн хамтран өвлөгчид ба хам бие болох агаад сайнмэдээгээр дамжин Христ Есүс дэх амлалтын хамаатан болжээ.