ЕЗЕКИЕЛ 1:4-9
ЕЗЕКИЕЛ 1:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Намайг харж байхад, харагтун, умардаас салхи, шуурга үргэлжлүүлэн урагш гялбах галтай асар том үүл ирж байсан. Түүнийг тойрон хурц гэрэл байж, голд нь гал доторх улайссан төмөр мэт нэгэн зүйл байв. Түүн дотор дөрвөн амьд биетэй төстэй дүрс үзэгдсэн. Тэдний дүрс нь энэ байв. Тэд хүмүүний дүрстэй байв. Тэдний тус бүр нь дөрвөн нүүр, дөрвөн далавчтай байв. Тэдний хөл нь цэх, хөлийн ул нь тугалын туурай мэт бөгөөд тэд өнгөлсөн хүрэл адил гялалзаж байв. Далавчнуудынх нь доор, тэдний дөрвөн талд нь хүний сарвуу байв. Тэр дөрвийн нүүр болон далавчнуудын хувьд гэвэл, тэдний далавчнууд нь хоорондоо шүргэн, тэднийг хөдөлж байхад нүүрнүүд нь эргэхгүй байсан бөгөөд тус бүр чигээрээ урагшилсан.
ЕЗЕКИЕЛ 1:4-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Харагтун, умардаас салхи шуурга, үргэлжлэн цацарч гялбах галтай асар том үүл ирэхийг би харлаа. Түүнийг нь тойрон хурц гэрэл, галын голд нь улайссан төмөр мэт зүйл байв. Түүн дотор дөрвөн амьд биет үзэгдлээ. Дүр төрх нь хүмүүн мэт боловч тэд тусбүрдээ дөрөв дөрвөн нүүр, дөрөв дөрвөн далавчтай аж. Хөл нь цэх, хөлийн ул нь тугалын туруу мэт агаад өнгөлсөн хүрэл адил гялалзаж байв. Далавчнуудынх нь доор, дөрвөн талд нь хүний гар байв. Тэр дөрвийн нүүр, далавчнуудын хувьд, далавчнууд нь хоорондоо шүргэн, хөдлөх үед нүүрнүүд нь эс эргэнэ. Бүгд чигээрээ урагшилж байлаа.