ЭХЛЭЛ 12:1-4
ЭХЛЭЛ 12:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Абрамд айлдсан нь —Чи төрсөн нутгаа, Төрөл садангаа, Эцгийнхээ гэрийг орхиж, Миний чамд зааж өгөх газар уруу яв. Би чамайг агуу үндэстэн болгож, Чамайг ерөөн, Алдар нэрийг чинь агуу болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно. Чамайг ерөөгчдийг Би ерөөж, Чамайг хараагч нэгнийг Би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө гэв. Тэгээд Абрам ЭЗЭНий хэлсэн ёсоор явжээ. Лот ч бас хамт явав. Абрам Харанаас гарч явахдаа далан таван настай байжээ.
ЭХЛЭЛ 12:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд ЭЗЭН, Абрамд айлдахдаа: —Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд Миний харуулах нутаг уруу явагтун. Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай! Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно гэв. Тэгээд Абрам, ЭЗЭНий хэлсэн ёсоор гарч явжээ. Лот хамт явав. Абрам Харанаас хөдөлсөн тэр үед далан таван настай байлаа.