ЭХЛЭЛ 37:28-35
ЭХЛЭЛ 37:28-35 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд, тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад, ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ. Реубен буцаж, тэр нүх уруу очин харахад, Иосеф нүхэндээ байсангүй. Тэрээр хувцас хунараа тасар татан, дүү нартаа эргэж ирээд, —Тэр хүү алга болжээ. Би одоо хаачих вэ? гэв. Тэд Иосефын урт дээлийг аваад, нэг эр ямааг алаад, цусанд нь түүний урт дээлийг дүрэв. Тэгээд тэд тэр тансаг дээлийг илгээж, эцэгтээ хүргээд, —Бид үүнийг оллоо. Хүүгийн чинь урт тансаг дээл энэ мөн, эсэхийг хараарай! гэсэнд тэрээр дээлийг таниад, —Миний хүүгийн дээл мөн байна. Зэрлэг араатан түүнийг барьж иджээ. Иосеф тастчуулсан нь гарцаагүй гээд Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа. Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж, —Би хүүгийнхээ төлөө гашуудсаар, өөр ертөнцөд одсон хүүгийнхээ араас хүрч очъё гэв. Тэгээд эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ.
ЭХЛЭЛ 37:28-35 Ариун Библи 2013 (АБ2013)
Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ. Реубен тэр нүхэн дээр буцаж ирвэл, хараач, Иосеф нүхэнд алга. Тэрээр хувцас хунараа тасар татан дүү нартаа эргэж ирээд —Тэр хөвгүүн алга болжээ! Би одоо хаачих вэ? гэв. Тэд Иосефын дээлийг аваад, нэг эр ямаа алж, цусанд нь түүний дээлийг дүрэв. Дараа нь тэд тэр урт алаг эрээн дээлийг илгээж, эцэгтээ хүргээд —Бид үүнийг оллоо. Хүүгийн тань дээл энэ мөн эсэхийг хараарай! гэв. Тэгэхэд тэрээр дээлийг таниад —Миний хүүгийн дээл мөн байна. Зэрлэг араатан түүнийг барьж иджээ. Иосеф тасчуулсан нь гарцаагүй гээд Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа. Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж —Би Үхэгсдийн оронд одсон хүүгийнхээ араас гашуудсаар, хүрч очъё гэв. Ийнхүү эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ.