ЭХЛЭЛ 42:35-38
ЭХЛЭЛ 42:35-38 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд тэднийг өөрсдийнхөө уутыг суллахад хүн бүрийн боодолтой мөнгө нь уутан дотроо байлаа. Тэд боодолтой мөнгөө эцгийнхээ хамт хараад, бүгдээрээ айцгаажээ. Иаков эцэг нь тэдэнд хандаж —Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь миний эсрэг хэрэг байна гэв. Тэгтэл Реубен эцэгтээ хандаж —Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол та миний хоёр хүүг алаарай. Түүнийг миний гарт даатгаарай. Би түүнийг танд буцааж авчирна гэсэнд Иаков —Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу гашуудалтайгаар үдэх болно гэв.
ЭХЛЭЛ 42:35-38 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд тэднийг уутуудаа суллахад, харагтун, хүн бүрийн боодолтой мөнгө нь уутан дотроо байлаа. Тэд бас эцэг нь ч боодолтой мөнгөө хараад, бүгд айцгаажээ. Харин эцэг Иаков нь тэдэнд —Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь надад дэндэж байна! гэв. Тэгтэл Реубен эцэгтээ —Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол та миний хоёр хүүг алаарай. Түүнийг миний гарт даатгачих, би түүнийг танд буцааж авчирна гэсэнд Иаков —Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу уй гашуудалтайгаар явуулах болно гэв.