ИСАИА 53:3-5
ИСАИА 53:3-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй. Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов. Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.
ИСАИА 53:3-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд Бид Түүнийг даанч эс тоожээ. Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж Өвчин зовлонг маань үүрчээ, Гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ.