ИСАИА 54:4-8
ИСАИА 54:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бүү айгтун. Учир нь чи ичгүүрт унахгүй. Бүү ичингүйр. Учир нь чи гутамшиг болохгүй. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, бэлэвсрэлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй. Учир нь чиний нөхөр бол чамайг Бүтээгч. Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН. Чиний Аврагч бол бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн Израилийн Ариун Нэгэн юм. ЭЗЭН чамайг сэтгэлээр унасан, хаягдсан эхнэр мэт, залуу үедээ гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан” гэж чиний Бурхан айлдаж байна. “Би чамайг эгшин зуур орхисон боловч агуу энэрлээр чамайг цуглуулна. Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч, мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж чиний Аврагч ЭЗЭН айлдаж байна.
ИСАИА 54:4-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Чи ичгүүрт унахгүй, Гутамшиг болохгүй. Шившиг ч болохгүй тул бүү ай. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, Бэлэвсрэлийнхээ доромжлогдлыг цаашид дурсахгүй. Учир нь чамайг Бүтээгч нь чиний нөхөр мөн. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. Чиний Аврагч нь Израилийн Ариун Нэгэн бөгөөд Бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн билээ. ЭЗЭН чамайг хаягдсан, Сэтгэлээр гашуудсан эхнэр мэт, Залуудаа гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан” гэж Бурхан чинь айлдаж байна. “Би чамайг эгшин зуур орхисон боловч Агуу өршөөл энэрлээр чамайг цуглуулна. Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч Мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж Золигч ЭЗЭН чинь айлдаж байна.