ИСАИА 56:6-7
ИСАИА 56:6-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭНд үйлчилж, ЭЗЭНий нэрийг хайрлан, Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг, амралтын өдрийг бузарлалгүй сахин Миний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг Би Өөрийн ариун ууланд аваачин, Өөрийн залбирлын өргөөнд тэднийг баяр хөөртэй болгоно. Тэдний шатаалт тахил, өргөлүүд нь Миний тахилын ширээн дээр тавигдана. Учир нь Миний өргөө бүх ард түмний залбирлын өргөө гэж нэрлэгдэнэ”.
ИСАИА 56:6-7 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭНд үйлчилж, ЭЗЭНий нэрийг хайрлан Зарц нь болохын тулд Түүнтэй нэгдсэн гаднынхныг, Амралтын өдрийг бузарлалгүй сахин Гэрээг минь чандлах хүн бүрийг Би ариун ууландаа аваачин Залбирлын гэртээ тэднийг баяр хөөртэй болгоно. Миний гэр бүх ард түмний залбирлын гэр гэж нэрлэгдэх учраас Тэдний шатаалт тахил, нядлах тахилууд нь Тахилын ширээн дээр минь тавигдана.”