ИЕРЕМИА 1:4-10
ИЕРЕМИА 1:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭНий үг над уруу ирж айлдахдаа —Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө би чамайг мэдсэн бөгөөд төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон» гэв. Тэгэхэд би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв. Харин ЭЗЭН надад —“Би залуу” гэж бүү хэл. Учир нь Би чамайг илгээх газар бүрд чи явах болно. Миний чамд тушаах бүхнийг чи ярих болно гэв. “Тэднээс бүү ай. Учир нь Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Тэгээд ЭЗЭН мутраа сунган, миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би Өөрийн үгсийг чиний аманд хийв. Хар даа, Би чамайг энэ өдөр үндэстнүүдийн хийгээд хаанчлалуудын дээр тавьсан нь зулгаан зумлах хийгээд эвдлэх, сүйтгэх хийгээд хөмрүүлэх, барьж босгох хийгээд тарьж ургуулахын тулд болой гэв.
ИЕРЕМИА 1:4-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Ийнхүү ЭЗЭНий үг над уруу ирж «Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, Үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон» гэж хэлэхэд Би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би бага залуу тул Хэрхэн ярихыг мэдэхгүй гэв. Харин ЭЗЭН, надад —«Би бага залуу» гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно. Тэднээс бүү ай. Чамайг чөлөөлөхөөр Би Чамтай хамт байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би үгсээ аманд чинь хийв. Үндэстнүүд хийгээд хаанчлалуудын дээр Энэ өдөр Би чамайг тавьсан нь Устгах, нураах, сүйтгэх ба хөмрүүлэх, Барьж босгох бас ургуулахын тулд билээ гэв.