ИЕРЕМИА 42:1-12
ИЕРЕМИА 42:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дараа нь цэргийн бүх ахмадууд, Кареагийн хүү Гедалиа, Хошаиагийн хүү Иезаниа болон их, бага бүх хүмүүс ойртон ирээд, эш үзүүлэгч Иеремиад хандан —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө өөрийн Бурхан ЭЗЭНд залбираач. Учир нь таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүсээс цөөхүүлээ үлдсэн. Таны Бурхан ЭЗЭН бидний алхах замыг болон бидний хийх зүйлийг бидэнд хэлж өгөхийн төлөө залбираач гэж хэлэв. Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд —Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу та нарын Бурхан ЭЗЭНд залбирах гэж байна. ЭЗЭНий та нарт хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв. Тэгэхэд тэд Иеремиад —Таны Бурхан ЭЗЭН тантай хамт бидэн уруу явуулах бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол, ЭЗЭН бидний эсрэг үнэн болон итгэлтэй гэрч байг. Өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг сонсоход энэ нь бидэнд сайн байхын тулд, тааламжтай ч бай, тааламжгүй ч бай, чамайг илгээсэн өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг бид сонсоно гэжээ. Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв. Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт байсан цэргийн бүх ахмадуудыг болон их, бага бүх хүмүүсийг дуудаж, тэдэнд —Гуйлтаа өмнө нь танилцуулахын тулд та нарын намайг илгээсэн Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв та нар үнэхээр энэ нутагт үлдвэл, Би та нарыг нураах биш, босгох бөгөөд та нарыг тастчин сугалах биш, тарин суулгах болно. Учир нь та нарт учруулсан гай гамшгийн талаар Би зөөлөн хандах болно. Өөрсдийн эмээж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь та нарыг түүнийг гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна. Тэрээр та нарт өршөөл үзүүлж, та нарыг өөрсдийн чинь хөрсөнд сэргээхийн тулд Би та нарт өршөөл үзүүлнэ.
ИЕРЕМИА 42:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Дараа нь цэргийн бүх дарга нар, Кареагийн хүү Иоханан, Хошаиагийн хүү Азариа ба их, бага бүх хүн ойртон ирээд, эш үзүүлэгч Иеремиад —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач. Таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүнээс цөөхүүлээ үлдлээ. Таны Бурхан ЭЗЭН алхах замыг маань болон хийх зүйлийг маань бидэнд мэдүүлж өгөх болтугай гэж хэлэв. Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд —Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу Бурхан ЭЗЭНд чинь залбирах гэж байна. Та нарт ЭЗЭНий хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв. Тэд Иеремиад —Таны Бурхан ЭЗЭНээс танаар дамжин бидэнд илгээх бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол бидний эсрэг ЭЗЭН үнэн итгэлтэй гэрч байг. Таныг Түүнд илгээж буй бид бүхэн Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг сайн ч бай муу ч бай дагах болно. Энэ нь Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаж, сайн сайхан нь бидэнд байхын тулд юм гэжээ. Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв. Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нарыг их, бага бүх хүний хамт дуудаж, тэдэнд —Гуйлтаа өмнө нь тавихын тулд та нарын намайг илгээсэн Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар энэ нутагт эргээд амьдрах аваас, Би та нарыг нураах бус босгох бөгөөд та нарыг тастаж сугалах биш, тарьж суулгах болно. Та нарт учруулсан гай гамшгийн талаар Би харамсаж байна. Өөрсдийн айж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нарыг түүний гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна. Тэр та нарт өршөөл үзүүлж, та нарыг хөрсөнд чинь сэргээхийн тулд Би та нарт өршөөл үзүүлнэ.