ИОХАН 12:1-8
ИОХАН 12:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд Дээгүүр Өнгөрөх баяраас зургаан өдрийн өмнө Есүс Бетанд иржээ. Тэнд Есүсийн үхлээс амилуулсан Лазар байлаа. Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байв. Харин Есүстэй хамт тухлан сууж байсан хүмүүсийн нэг нь Лазар байв. Тэгтэл Мариа маш үнэтэй цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тослож, үсээрээ хөлийг нь арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ. Харин Есүсийн шавь нарын нэг буюу Түүнийг барьж өгөхийг бодож байсан Искариотын Иудас — Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж, ядууст өгсөнгүй вэ? гэв. Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ. Тэгтэл Есүс —Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав.
ИОХАН 12:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Алгасал баяраас зургаан өдрийн өмнө, үхлээс амилуулагдсан Лазарын байсан Бетанд Есүс иржээ. Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байсан ба Есүстэй хамт тухлан суугчдын нэг нь Лазар байлаа. Тэгтэл Мариа маш үнэтэй, цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тосолж, үсээрээ арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ. Харин шавь нарынх нь нэг, Түүнийг барьж өгөх Искариотын Иудас — Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж ядууст өгсөнгүй вэ? гэв. Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг авчихдаг байжээ. Тэгтэл Есүс —Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг. Та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав.