ИОХАН 14:12-17
ИОХАН 14:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг хүн Миний хийдэг ажлуудыг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Яагаад гэвэл Би Эцэгтээ очно. Та нар Миний нэрээр юуг ч гуйсан, Эцэг Хүүгээрээ алдаршуулагдахын тулд Би түүнийг хийнэ. Хэрэв та нар Миний нэрээр юуг ч Надаас гуйвал, Би түүнийг чинь хийнэ. Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь. Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна.
ИОХАН 14:12-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг нь Миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Учир нь Би Эцэгтээ очно. Та нар нэрээр минь юу ч гуйсан, Эцэг Хүүгээр алдаршуулагдахын тулд Би түүнийг үйлдэнэ. Та нар нэрээр минь юм гуйвал Би түүнийг чинь үйлдэнэ. Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь. Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар Түүнийг мэднэ.