ИОХАН 15:9-17
ИОХАН 15:9-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун. Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно. Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв. Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй. Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн. Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж, та нарын үр жимс үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр Миний нэрээр та нар Эцэгээс юуг ч гуйсан Тэр та нарт өгөх юм. Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун.
ИОХАН 15:9-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Эцэг Намайг хайрласны адил Би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун. Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно. Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв. Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун. Энэ Миний тушаал. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн. Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм. Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар Эцэгээс юу ч гуйсан Тэр та нарт өгөх юм. Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биенээ хайрлагтун.