ИОХАН 17:15-19
ИОХАН 17:15-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэднийг Та ертөнцөөс аваач гэж Би гуйхгүй, харин муу муухайгаас хамгаалахыг гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн. Та Намайг ертөнцөд илгээсний адилаар Би мөн тэднийг ертөнцөд илгээв. Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.
Хуваалцах
ИОХАН 17 уншихИОХАН 17:15-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн. Та Намайг ертөнц уруу илгээсний адил Би тэднийг мөн ертөнц уруу илгээв. Тэд бас өөрсдөө үнэн дотор ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.
Хуваалцах
ИОХАН 17 унших