ИОХАН 21:15-17
ИОХАН 21:15-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт —Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд —Миний хургануудыг тэжээ гэлээ. Есүс дахин хоёр дахь удаагаа түүнд —Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Есүс түүнд —Миний хоньдыг хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Есүс гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Миний хоньдыг тэжээ.
ИОХАН 21:15-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хургануудыг минь тэжээ гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаагаа түүнд —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хоньдыг минь хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.