ЛЕВИТ 27:30-33
ЛЕВИТ 27:30-33 Ариун Библи, 2004 (АБ2004)
Газрын, эсвэл газрын үрийн, эсвэл модны үр жимсний бүх арван хувь нь ЭЗЭНийх бөгөөд энэ нь ЭЗЭНд ариун билээ. Тиймийн тул хэрэв хүн өөрийн өгөх ёстой арван хувийн хэсгийг нь золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг нь түүн дээр нэмнэ. Бод болон бог малын сүргийн арван хувь буюу шилбүүр доогуур өнгөрөгч бүрийн арав дахь нэгэн нь ЭЗЭНд ариун байх юм. Тэр хүн үүнийг сайн уу, муу юу гэдэгт санаа тавих ч хэрэггүй бөгөөд сольж ч болохгүй. Эсвэл хэрэв түүнийг солих аваас тэр болон түүнийг орлогч нь хоёул ариун болох бөгөөд золигдох ёсгүй” гэлээ.
ЛЕВИТ 27:30-33 Ариун Библи 2013 (АБ2013)
Газар, газрын үр, модны үр жимсний бүх арван хувь ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭНд ариун болой. Хэрэв хүн өөрийн арван хувиас золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг түүн дээр нэмэг. Бод болон бог малын арван хувь буюу шилбүүр доогуур гарч тоолуулсан арав дахь нь ЭЗЭНд ариун болох ёстой. Үүнийг сайн, муу гэж ялгах хэрэггүй, сольж ч болохгүй. Хэрэв түүнийг солих аваас тэр болон түүнийг орлогч нь хоёулаа ариун болох бөгөөд золигдох ёсгүй” гэж тэдэнд хэлэгтүн гэв.