ЛУК 1:34-37
ЛУК 1:34-37 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мариа тэнгэр элчид —Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд тэнгэр элч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно. Үзэгтүн, чиний садан Елизабет мөн өтөл насандаа хүүтэй болж, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй одоо зургаан сартай. Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.
ЛУК 1:34-37 Ариун Библи 2013 (АБ2013)
Мариа тэнгэрэлчид —Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд тэнгэрэлч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно. Үзэгтүн, чиний садан Елизабет, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй мөн өтөл насандаа хүүхэд олоод, одоо зургаан сартай. Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.