ЛУК 13:1-8
ЛУК 13:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр үед хэдэн хүн ирж Түүнд галилчуудын талаар мэдэгджээ. Пилат тэдний цусыг тахилуудтай нь хольсон ажээ. Есүс тэдэнд —Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийнхүү зовсон гэж та нар бодно уу? Үгүй, Би та нарт хэлье. Хэрэв гэмшихгүй бол та нар бүгд үүний адил мөхнө. Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртөнгүүд байсан гэж та нар бодно уу? Үгүй, Би та нарт хэлье. Хэрэв гэмшихгүй бол та нар бүгд үүний адил мөхнө гэв. Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэгтээ инжрийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Тэгээд цэцэрлэгчид “Хараач, гурван жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?” гэжээ. Цэцэрлэгч түүнд “Эзэнтэн, энэ жилдээ бас азная. Би хөрсийг нь сийрэгжүүлж, бордъё.
ЛУК 13:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр үед хэдэн хүн ирж, Пилат галилчуудын цусыг тахилуудтай нь хольсныг Түүнд өгүүлжээ. Есүс тэднээс —Тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийнхүү зовсон гэж та нар бодно уу? гээд, Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө. Эсвэл Силоамын цамхаг унахад үхсэн тэдгээр арван найм нь Иерусалимд амьдардаг бүх хүнээс илүү өртнүүд байсан гэж та нар бодно уу? Үгүй, Би та нарт хэлье. Үл гэмших аваас бүгд л үүний адил мөхнө гэв. Тэр ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хүн усан үзмийн талбайдаа инжрийн мод тарьжээ. Өнөөх хүн тэр модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Тэгээд цэцэрлэгчид “Хараач, гурван жилийн турш би ирж энэ модноос жимс хайгаад юу ч олсонгүй. Түүнийг огтолж хая! Энэ мод юунд газрыг дэмий эзлэх ёстой гэж?” гэхэд нь цэцэрлэгч “Эзэнтэн, энэ жилдээ бас азная. Би хөрсийг нь сийрэгжүүлж, бордъё.