ЛУК 4:16-19
ЛУК 4:16-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс Өөрийн өссөн хот Назартаа ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Судраас уншихаар босов. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн, доор бичигдсэн хэсгийг олоод, —Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу, мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой гэж уншаад
ЛУК 4:16-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод —Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу, Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой гэж уншаад