ЛУК 9:18-22
ЛУК 9:18-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байлаа. Шавь нар нь ч Түүнтэй цуг байж. Тэр тэднээс —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна? гэж асуухад тэд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр зарим нь хуучны нэгэн эш үзүүлэгч амилсан гэдэг гэв. Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд Петр —Бурханы Христ гэж хариулжээ. Харин Есүс энэ тухай хэнд ч хэлж болохгүй хэмээн тэдэнд анхааруулан тушааж — Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба гурав дахь хоног дээрээ амилна гэв.
ЛУК 9:18-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байжээ. Шавь нар нь ч Түүнтэй цуг байв. Тэр тэднээс —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна? гэж асуухад тэд —Зарим нь баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр бусад нь эртний нэгэн эш үзүүлэгч дахин амилсан гэдэг гэв. — Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр —Бурханы Христ гэжээ. Харин Есүс тэдэнд энэ тухай хэнд ч хэлж болохгүйг анхааруулаад, — Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж, алуулна. Тэгээд гурав дахь өдрөө амилна гэв.