МАТАЙ 17:14-20
МАТАЙ 17:14-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэднийг хурсан олон уруу ирэх үед нэгэн хүн Түүнийг тосон очоод өмнө нь сөхрөн, — Эзэн, миний хүүг өршөөгөөч. Хүү маань солиотой. Тэр их өвчтэй байна. Гал усанд байнга унаж ойчдог юм. Би түүнийг Таны шавь нар дээр авчирсанд тэд эдгээж чадсангүй гэв. Есүс —Итгэлгүй, тэрслүү үеийнхэн. Хэдий болтол би та нартай байх юм бэ? Хэдий болтол та нарыг тэсвэрлэх юм бэ? Түүнийг Над уруу аваад ир гээд, Есүс түүнийг зэмлэсэнд, чөтгөр түүнээс гарч, хүү тэр мөчөөс эхлэн эдгэрэв. Тэгтэл шавь нар нь Есүс уруу хэдүүлхнээ ирж, —Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж асуусанд, Есүс —Итгэл чинь бага учраас. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно.
МАТАЙ 17:14-20 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд хурсан олон дээр ирэх үед нэгэн хүн Түүнийг тосож очоод өмнө нь сөхрөн — Эзэн, хүүг минь өршөөгөөч. Тэр минь гараг саатай, их шаналж байна. Гал, усанд байнга унаж ойчдог. Би түүнийг Таны шавь нарт авчирсанд тэд эдгээж чадсангүй гэв. Есүс —Итгэлгүй, завхарсан үеийнхээн. Хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гээд, Есүс түүнийг зандарсанд чөтгөр түүнээс гарч, хүү тэр мөчид эдгэрэв. Тэгтэл шавь нар нь Есүс дээр аминчлан ирж —Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж асуусанд Есүс тэдэнд —Та нарын итгэл өчүүхнийх. Үнэнээр Би та нарт хэлье, гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно.